Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг бүртгэх журмыг батламжиллаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-11-15 16:00:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн тогтоолоор баталсан "Хамтын хаалттай хөрөнгө оруулалттай сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ыг СЗХ-ны даргын 11-р сарын 13-ны тушаалаар батламжиллаа. 

Журмын дагуу олон улсын биржүүдэд түгээмэл арилждаг бүтээгдэхүүн манай зах зээлд шинээр нэвтэрч, мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сангууд нэгж эрхээ Биржид бүртгүүлэх юм. Мөн олон нийтэд нээлттэй арилжих болон хөрөнгө оруулагчид эрсдлээ тараан байршуулж, багц хувьцаанд хөрөнгө оруулах замаар хөрөнгө оруулалтын оновчтой удирдлагаар хангагдах боломж бий болж байна. 

Цаашид зохицуулагч болон мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран хамтын нээлттэй сангийн нэгж эрхийг бүртгэх, арилжих зохицуулалтыг бий болгохоор ажиллаж байна. "Хамтын хаалттай хөрөнгө оруулалттай сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ыг Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ