“Хамтарсан баг”-ийн гишүүд хууль, эрхзүйн мэдлэгээ дээшлүүлэв

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-11-15 21:29:52

 

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ГБХЗХГ-аас 19 сумын “Хамтарсан баг”-ийн гишүүдийн дунд “Эрхзүйн олимпиад”-ыг зохион байгууллаа.

Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх зорилготой мэргэжилтнүүдийн багийг “Хамтарсан баг” гэх бөгөөд сүүлийн жилүүдэд өсч байгаа гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулахын тулд “Хамтарсан баг”-ийн гишүүдийг чадавхжуулах, тэдний ажлыг эрчимжүүлэх шаардлага үүсч байгаа юм.

Тиймээс “Хамтарсан баг”-ийн гишүүдийн хууль, эрхзүйн мэдлэгийг сайжруулах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар нэгдсэн ойлголттой болгох зорилгоор энэхүү олимпиадыг зохион байгуулжээ. Холбогдох хууль эрхзүйн тест болон кейс мэдээллийг хэрхэн шийдвэрлэж ажиллаж байгаагаар оноог дүгнэж, тэргүүн байрт Нарийнтээл, дэд байрт Арвайхээр, гутгаар байрт Төгрөг сумын Хамтарсан баг тус тус шалгарлаа.

Холбоотой мэдээ