Израил Газын зурвасаас харвасан пуужингуудыг амдан сөнөөжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-11-16 13:00:33

МОСКВА. /RIA Novosti/. Газын зурвасаас Израилийн өмнөд нутгийн Беар-Шева хот руу харвасан хоёр пуужинг пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Төмөр дээвэр” системээр амдан сөнөөлөө гэж тус улсын Зэвсэгт хүчний хэвлэлийн алба мэдээлжээ.


Израилын Агаарын цэргийн хүчин Палестины “Лалын жихад” бүлэглэлийн Газын зурвас дахь командлагч Абу аль-Атаг устгасны дараа тус зурвасын хилийн байдал хурцадсан байна. Талуудын харилцан өгсөн цохилт мягмар, лхагва гарагт үргэлжилсэн бөгөөд Газын зурвасын эрх баригчдын мэдээлснээр, Палестины 34 иргэн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ. Пүрэв гарагийн өглөө Израилийн эрх баригчид болон “Лалын жихад” бүлэглэлийн төлөөлөгчид гал зогсоох тохиролцоонд хүрсэн юм.


Гэсэн хэдий ч Газын зурвасаас хэд хэдэн пуужин харвасны хариуд Израилын цэргүүд тус бүсэд агаарын цохилтоо сэргээсэн тухай пүрэв гарагийн орой мэдээлжээ.


Холбоотой мэдээ