Айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт шалгалт явуулж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-11-16 22:25:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Шадар сайдын баталсан гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж, Онцгой байдлын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын ажлын хэсгийнхэн сумдад ажиллаж байна.

Тус газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Ц.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Дэлгэр сум, Гуулин тосгонд 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд нийт 290 өрхийн 890 хүнд галын аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар мэдээлэл хийж, шалган зааварчиллаа. 

Харин албан байгууллага, аж ахуйн нэгжийн шалгалтаар давхардсан тоогоор 340 нийтлэг зөрчил илэрсэнээс 280 зөрчлийг шалгалтын явцад арилгуулж, үлдсэн зөрчлийг арилгуулахаар сумын ЗДТГ-ын дарга болон Тосгоны захирагчид гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 34, 35 дугаар заавал биелүүлэх албан шаардлага хүргүүлсэн тухайгаа олон нийтэд мэдээлэв. Хяналт шалгалтын ажил цаашид үргэлжлэх гэнэ.


Холбоотой мэдээ