Галт тэргэнд сайжруулсан түлш хэрэглэж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-11-18 09:44:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар” төмөр зам нийгэмлэг Рашаант зөрлөгөөс Баян зөрлөг хооронд зорчиж буй галт тэргэнд сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Энэ нь Улаанбаатар хотын ногоон бүсэд хамрагддаг тул ийнхүү нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын тогтоолыг төмөр замд хэрэгжүүлж байна.  

Харин хотын ногоон бүс Рашаант өртөөнөөс хойш, Баян өртөөнөөс урагш замд түүхий нүүрсийг галлагаандаа хэрэглэж бүсчилсэн байдлаар ашиглаж байна. Энэ өвөл УБТЗ-ын Зорчигчийн вагон депо “Тавантолгой түлш” ХХК-иас 5000 тонн сайжруулсан шахмал түлш, Шарын голын уурхайгаас 6500 тонн түүхий нүүрс авахаар гэрээ хийсэн байна.

Холбоотой мэдээ