БНАСАУ: Ким Жөн Ун Д.Трамптай уулзахгүй

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-11-19 07:16:59

ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзах АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын уриалгад БНАСАУ-ын Гадаад хэргийн яам татгалзсан хариу өгчээ.


БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд асан Ким Ке Гван “KCNA” агентлагаар дамжуулан даваа гарагт мэдэгдэл хийжээ. Үүнд, хэрэв АНУ бидэнтэй хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол бидний эсрэг дайсагнасан бодлогоо зогсоох хэрэгтэй хэмээн онцлон тэмдэглэв.


Мөн БНАСАУ “өөрт ашиггүй” дээд хэмжээний уулзалтад оролцох сонирхолгүй байгааг уг мэдэгдэлд онцолсон байна. Д.Трамп өнгөрсөн ням гарагт твиттер хуудсаараа БНАСАУ-ын удирдагчийг хурдан шийдвэр гаргаж, гэрээгээ дуусгавар болгохыг уриалаад, удахгүй уулзъя гэж жиргэжээ. 

Холбоотой мэдээ