Өвлийн бэлтгэл ажил 83.4 хувьтай

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-11-19 15:53:25

Дорноговь /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 06-ны байдлаар Дорноговь аймгийн аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, сумдын аюулгүйн нөөцөд 598,6 тонн өвс, сумдын эрсдэлийн санд 25831.8 сая төгрөг байна.

Харин малчид 8607.5 тонн өвс, 753.1 тонн үйлдвэрийн болон гар тэжээл, 514.4 тонн хужир шүү бэлтгэснээр аймгийн хэмжээнд өвлийн бэлтгэл ажлыг 83.4 хувьтай хангажээ.

Тус аймгийн нутагт хадлан хийх боломж байдаггүй боловч жил бүрийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангахад шаардлагатай аймаг, сумын өвсний аюулгүйн нөөцийг хил залгаа орших Хэнтий, Сүхбаатар Дорнод аймгийн нутгаас гэрээ байгуулан бэлтгэж байна.

Орон нутгийн төсөв болон "Шинэ хөдөө Дорноговь" төслийн 83,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Иххэт, Айраг, Даланжаргалан, Алтанширээ, Өргөн суманд хадлангийн бага оврын техник, тоног төхөөрөмжийг олгожээ.

Холбоотой мэдээ