2020 оны Өвлийн Олимпын нээлтийн ёслолын тасалбарыг худалдаалж эхэлнэ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2019-11-19 15:15:00

ЖЕНЕВ. /Xinhua/. Швейцарын Лозанне хотноо 2020 онд зохион байгуулах Өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолын тасалбарыг энэ долоо хоногийн пүрэв гарагийн 11 цагаас цахимаар худалдаалж эхэлнэ гэж уг наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлжээ.


Нээлтийн ёслолын тасалбарууд ангиллаасаа хамааран өөр өөр үнэтэй байх бөгөөд гэр бүлийн тасалбарыг мөн худалдаанд гаргах ажээ. Уг тасалбарыг авсан үзэгчдэд аяллын карт өгөх бөгөөд үүнийг ашиглан ёслолын өмнөх болон дараах 3 цагийн хугацаанд Лозанне хотын нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой гэнэ.


2020 оны Залуучуудын Өвлийн Олимпын наадам Лозанне хотноо нэгдүгээр сарын 9-22-нд болно. 

Холбоотой мэдээ