Иргэдийн 474,7 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-19 16:38:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2019 онд аюулт үзэгдэл, осол, эрэн хайх, аврах ажиллагааны 21 дуудлагаар ажиллаж 11 хүний амь насыг аварчээ.

Үүнээс гадна аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн  40 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Мөн усанд осолдсон долоон хүний цогцсыг гаргаж, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ.

Аймгийн төвд объектын гал түймрийн 43 удаагийн дуудлага хүлээн авч ажилласнаас иргэдийн 474,7 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна. 

Холбоотой мэдээ