Ипотекийн зээлд 340 тэрбум төгрөг олгоод байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-19 18:10:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-ны өдрийн байдлаар ипотекийн 8 хувийн зээлд зориулан 340.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,905 зээлдэгчид олгожээ.


Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 2,161 иргэнд 155.2 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 1,453 иргэнд 89.9 тэрбум төгрөг, Банкууд өөрийн эх үүсвэрээс 95.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,291 иргэнд тус тус олгосон байна. 


Цаашид он дуустал 76 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгох аж.

Холбоотой мэдээ