Хакүхо Кюүшюү башёг тэргүүлсэн хэвээр байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-11-19 18:39:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 10 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Аойямаг ёрикири мэхээр давснаар 9 даваатай башёг ганцаараа тэргүүлсээр байна.


Энэ өдрийн барилдаанд Асанояма, Мэйсейг ёрикири мэхээр давснаар Их аваргын араас 2 унаа, 8 даваатай ганцаараа нэхэж байна. Харин 7 даваатай байсан Кагаяки, Тэрүцюүошид ошидаши мэхээр унаж 3 унаатай боллоо. Озэки цол горилж буй Митакэүми, Рюүдэнд ёрикири мэхээр ойчиж 4 унаатай болсон бол Рюүдэн 4 даваа, 6 унаатай байна.


Озэки Такакейшо, Котоекиг цүкидаши мэхээр давж 7 даваатай болов. Тамаваши Б.Мөнх-Оргил энэ өдөр Дайэйшог ошидаши мэхээр давснаар тэд унаа, даваа нь адилхан 5 болж тэнцлээ. Аби, Хокүтофүжиг цүкидаши мэхээр давж 6 даваатай болсон бол Хокүтофүжи 6 унаад байна.

Холбоотой мэдээ