Д.Трамп Украинд шахалт үзүүлэх үүрэг өгсөн гэж мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-11-21 10:15:16

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөж буй Жо Байденыг мөрдөн шалгуулахын тулд Украинд шахалт үзүүлэхээр өгсөн тушаалыг дагасан гэж АНУ-аас Европын Холбоонд суугаа Элчин сайд Гордон Сондланд лхагва гарагт нийтийн сонсголын үеэр мэдээлжээ.


Г.Сондландын мэдээлснээр, уг зааврыг Д.Трампын хувийн өмгөөлөгч Руди Жулиани өгсөн ажээ. Украины Ерөнхийлөгчид шахалт үзүүлэхийн тулд тус улсад олгох ёстой байсан цэрэг-техникийн тусламжийг саатуулсан гэх асуудлаар АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын гишүүд Ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх албан ёсны ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Харин Д.Трамп өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ