Японтой тагнуулын мэдээлэл солилцох тухай гэрээний талаар хэлэлцэнэ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-11-21 10:30:14

СӨҮЛ. /NHK/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин пүрэв гарагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн уулзалтыг зохион байгуулж, Японтой тагнуулын мэдээлэл солилцох тухай гэрээний талаар хэлэлцэх төлөвтэй байна.


Японтой тагнуулын мэдээлэл солилцох гэрээгээ дуусгавар болгох шийдвэрээ БНСУ өөрчлөөгүй тохиолдолд уг гэрээний хугацаа энэ сарын 23-нд буюу бямба гарагт дуусах юм.


Мүн Жэ Ин телевизийн тусгай хөтөлбөрийн үеэр мэдэгдэхдээ, уг гэрээг дуусгавар болгохоос зайлсхийхийн тулд эцсийн мөч хүртэл хүчин чармайлт гаргах болно гэжээ. Мөн тэрбээр Сөүлийг чиглэсэн экспортын хяналт зэрэг асуудлыг зохицуулахын тулд Япон БНСУ-тай хамтран ажиллаж, буулт хийх хэрэгтэй гэдгийг дахин нотолсон байна.  

Холбоотой мэдээ