Автомашин үйлдвэрлэгчид байгальд ээлтэй тээврийн хэрэгслүүдээ танилцуулна

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-11-21 15:12:11

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо зохион байгуулдаг авто шоуны үеэр дэлхийн 40 гаруй брэнд бүтээгдэхүүнүүдээ танилцуулна.


Дэлхийн автомашин үйлдвэрлэгчид шинэ загварын цахилгаан тээврийн хэрэгслүүд болон зарим алдартай загварынхаа цахилгаан, хос хөдөлгүүртэй загварыг олон нийтэд үзүүлэх төлөвтэй байна.


Хорт хийн ялгарлын өндөр стандарт бүхий “LA Auto Show” энэ долоо хоногийн баасан гарагаас ирэх 12 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ