ЮНЕСКО хиймэл оюун ухааны салбарын ёс зүйн хэм хэмжээг боловсруулна

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-11-22 10:16:48

ВАШИНГТОН. /France Presse/. ЮНЕСКО-гийн гишүүн орнууд хиймэл оюун ухааны салбарын ёс зүйн хэм хэмжээг боловсруулах үүргийг тус байгууллагад өгчээ.


Франс-Пресс агентлагийн мэдээлснээр, “ЮНЕСКО-гиийн гишүүн орнууд ийм шийдвэрийг санал нэгтэй гаргажээ". Хиймэл оюун ухааны ёс зүйн хэм хэмжээ боловсруулахыг 193 улс бүгд дэмжсэн байна.


ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүд энэ асуудлаар олон улсын шинжээчдэд хандсан бөгөөд тэд найман сарын хугацаанд ёс зүйн хэм хэмжээг боловсруулах аж.


ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулай энэ сарын 12-нд эхэлсэн тус байгууллагын ерөнхий бага хурлыг нээж үг хэлэхдээ, "хиймэл оюун ухаантай холбоотой ёс зүйн асуудлаар нэгдсэн харах өнцөгтэй болохыг" дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Бага хурал 11 дүгээр сарын 27-нд дуусна.


Холбоотой мэдээ