Нийт бэлчээрийн 50 хувийг усжуулаад байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-11-29 15:27:37

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд бэлчээр усжуулах ажил 50 хувьд хүрчээ. 

2019 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил болгон зарлаж хөдөө аж ахуй руу чиглэсэн ажлуудыг хийж байгаа билээ. Үүнийхээ хүрээнд б

элчээр усжуулалтыг сайжруулах шинээр худаг гаргах, хуучин худгуудыг засах, зарим худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулсан байна. Энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр 30 худаг гаргаж, хуучин 30 худгийг засварласан байна. Мөн 30 худагт ус өргүүр суурилуулахын зэрэгцээ төсөл хөтөлбөрөөр 20 орчим худгийг гаргаж бэлчээр усжуулалтыг нэмжээ. Ингэснээр 2018 онд бэлчээр усжуулалт 48 хувьтай байсан бол 2019 онд 50 хувь болсон байна.

Холбоотой мэдээ