Туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-11-30 06:43:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Аргын тооллын 11 дүгээр сарын 30, Санчир гараг. Билгийн тооллын 4, Элдэв тэнгэртэн одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 18 минутад мандан, 17 цаг 5 минутад жаргана.

Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнeс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.

    

Холбоотой мэдээ