404 ахмад настан сургагч багш болжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-11-30 12:27:49

Сэлэнгэ /МОНЦАМЭ/“Эрүүл насжилтыг дэмжихэд настны оролцоо” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтаар 404 настан бэлтгэгджээ.  

Сургалтаар “Настны эрүүл мэндийг дэмжих бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, дасгал хөдөлгөөн, ахмад настны зохистой хооллолт, эерэг хандлага, сүрьеэ болон тэмбүү өвчний талаарх ойлголт, урьдчилан сэргийлэлт, эх хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар өргөн хүрээтэй мэдлэг, мэдээллийг өгчээ.

Сургалтын төгсгөлд “Эргэн дурсахуй” ток шоу зохион байгуулж, тэр болгон хэн хүнтэй яриад байдаггүй дурсамж, хөгжилтэй түүхүүд, хайр хүндэтгэл, нөхөрлөлийн талаар ярилцсан аж. Сургалтын дараа цусан дахь сахар тодорхойлж, артерийн даралт, ЭХО оношилгоо хийсэн бөгөөд 150 гаруй настан хамрагдсан байна.
Настнууд маш сайн суралцагч, маш сайн зөвлөн туслагч байдаг
бөгөөд тэднээр дамжуулан гэр бүл, найз нөхөд, ойр дотны хэн нэгэнд эрүүл мэндийн боловсрол хүрч байгаа нь үр дүнтэй байгаа гэв.

Ийнхүү ахмад настны оролцоотойгоор “Эрүүл, сүрьеэгүй, гоё Сэлэнгэ”-ийг хамтдаа бүтээж байна хэмээн тус үйл ажиллагааг санаачлан зохион байгуулагч аймгийн ЭМГ-ын хамт олон үзэж байгаа юм. Сургалтад хамрагдсан ахмад настнуудын сэтгэл ханамж 100 хувь байжээ. 

Холбоотой мэдээ