Үс засуулбал өнгө зүс сайжирна

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-12-02 06:43:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 12 сарын 2, Сумъяа гараг. Билгийн тооллын 6, Яруу эгшигт одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 4 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

    

Холбоотой мэдээ