Боловсролын зарим байгууллагыг унаажуулав

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-12-03 11:36:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга болон ИТХ-ын зарим төлөөлөгчийн санаачилгаар аймгийн БСУГ, Онгон, Дарьганга сумын Ерөнхий боловсролын сургуулийг унаажууллаа.

Боловсролын байгууллагуудыг шат дараатайгаар авто машин, дулаан гарааштай болгох төсөл ийнхүү хэрэгжиж эхэллээ. Энэхүү төслийг нээлттэй тендер зарлан хэрэгжүүлсэн бөгөөд орон нутгийн төсвөөс санхүүжүүлжээ.

Боловсролын байгууллага найдвартай унаагаар хангагдсанаар боловсролын хүртээмж нэмэгдэх, чанар сайжрах, удирдах байгууллага хөдөө сумдад шуурхай хүрч ажиллан мэргэжил арга зүйн зөвлөгөөг цаг тухай бүрт нь өгөх боломж бүрдэнэ гэдгийг тэд онцолж байлаа.

Дээрх гурван байгууллагад Истана маркийн авто машин гардуулан өгчээ.

 

Холбоотой мэдээ