БНХАУ-ын Жансу мужтай 12 орны сэтгүүлчид танилцав

Монголын мэдээ | Нийтлэл
khandmaa@montsame.gov.mn
2019-12-04 13:25:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Жансу мужийн Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба болон “China daily” сонины санаачилгаар Жансу мужийн Наньжин, Яньзөү, Наньтун хоттой танилцах аяллыг 2019 оны 11 сарын 20-26-ны өдөр зохион байгуулж 12 орны хэвлэл мэдээллийн агентлагийн 15 төлөөлөгч урилгаар оролцлоо. 

I. Наньжин хот дахь аялал:

1.   Шиан Лин жишиг дүүрэг: Тус дүүрэг нь 230 000 хүн амтай, 35 хороолол, орон сууцны талбайн хэмжээ 65-85м2 нийт 12 их, дээд сургууль, өндөр настай хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөх клуб зэргийг оновчтой шийдэж өгснөөрөө Нийгмийн үйлчилгээгээр муждаа тэргүүлсэн жишиг дүүрэг болсон байна. Оюутнууд сайн дураараа сурагчдад давтлага хийх орчныг бүрдүүлжээ.




 
2. Зун Хуа хаалга: (1368-1644) Мин улсын үеийн нийслэл хотын урд хаалга. Энэ нь уламжлалт загварын хаалгаас цайз маягийн загвартайгаараа ялгаатай. Дайснаас хамгаалах зориулалтаар баригдсан ба урт нь 118,5 м, өргөн нь 128м, өндөр 20.45м, 27 тунел, 3000 цэрэг болон хоол хүнс, зэвсэг хадгалах байгууламж бүхий БНХАУ-ын соёлын өвд бүртгэгдсэн хаалга юм.

 


3. Фү Зэ сүм: Жансу мужийн Наньжин хотын Чинхуа дүүрэгт Чинхуа голын эрэгт байрлах энэхүү сүм нь олон мянган жилийн өмнө худалдааны төв байсан байна. БНХАУ-ын соёлын өвд бүртгэгдсэн 5А зэрэглэлийн аяллын бүс юм.


 

II. Яньжөү хот дахь аялал:

1. Заолин Бэй цэцэрлэгт хүрээлэн: 2 уул, 5 нуур, 2 рашаан 1 голыг хамарсан 68 км2 талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн юм. 2018 онд Жансу мужийн “Жансу мужийн онцлог, сайхан амьдрал” 10 дахь удаагийн үзэсгэлэнг Заолин Бэй цэцэрлэгт зохион байгуулж нийт 1.2 сая жуулчин хүлээн авчээ. 2021 оны 4-10 сард “Ногоон хот-Эрүүл амьдрал” үзэсгэлэнг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.





2. Жан Ян Эрүүл мэндийн төв: 2018 оны 6 сарын 25-нд хотын захиргааны газраас албан ёсоор Эрүүл мэндийн төв болгон баталжээ. 3А зэрэглэлийн аяллын бүс ба Цэвэр агаар, таатай орчин,  600км2 талбай бүхий нууртай энэхүү газар нь ахмадуудын чөлөөт цагаа өнгөөрөөдөг газар болжээ. Энэ төв нь мэргэжлийн эрүүл мэндийн асаргаа, сувилал болон нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлдэг. Мөн настай хүмүүст зориулсан уран бичлэг, зураг, уншилгын танхимтай.




3. Яньзөү хотын Чиү И парк: Эрдэм шинжилгээ, соёлын өвийг хадгалах, хамгаалах, өвлүүлэх, үйлдвэрлэх, худалдах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг соёлын төв юм. Энэ парк нь 3 хэсэгт хуваагдах ба урд хэсэгт сургалтын төв, 2 дахь нь үзэсгэнгийн хэсэг. Энд Чиү И музей, 3 дахь соёлын биет бус өвийг тээх, сургах төв байрладаг.


 

4. “486” биет бус соёлын өвийн төв: Яньзөү хот нь соёлын биет бус өвөөр хамгийн баялаг хот юм. Уг хотод соёлын биет бус өв тээгч улсын хэмжээний 27, мужийн хэмжээний 82, хотын хэмжээний 278 хүн байдаг. Энэ төв нь үзэсгэлэн, тоглолт, амралт, худалдааны, инновацын хэсгүүдээс бүрдэнэ.






III. Наньтун хоттой танилцах аялал.

1. Линтан тосгон: Олон жилийн түүхтэй бага үндэстний тосгон юм. Юань гүрний үед муслимчууд амьдарч эхэлсэн. 1988 оны 5 дугаар сарын 12-нд Жансу мужийн Ардын засгийн газрын зөвшөөрлөөр бага үндэстний цорын ганц тосгон байгуулагдсан. 53,9 км2 талбайтай 23000 хүн амтай ба үүний 30-аас дээш хувь нь муслим шашинтай иргэд байдаг. Соёлын өвийг хадгалж тээгч үндэстэн учраас энэхүү тосгоныг 3А зэрэглэлийн бүс болгосон байна.

Ван Шэн Жи Хавч үржүүлгийн газар нь 2018 онд цахим худалдаагаар 60 гаруй том хотод борлуулалт хийж 18 сая юаний орлого олжээ. Мөн 300 орчим өрх, фермерүүд 4,5 сая юанийн орлогыг орон нутгийн төсөвт оруулсан байна.







2. Жансу мужийн усны хамгааллын төсөл: Яньзөү болон Хуайхэ голыг холбосон энэхүү төсөл нь 50 жилийн хугацаанд хэрэгжихдээ 120 тэрбум м3 усаар хойд хэсгийн усны хэрэгцээг, 110 тэрбум м3 усаар зүүн хэсгийн усны хэрэгцээг хангаж, 35  тэрбум м3  бохир усыг цэвэршүүлж, 900 тэрбум м3 үерийн усыг зайлуулсан зэрэг ажил нь Жансу мужийн ард иргэдийн аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдалд томоохон хувь нэмэр оруулсан төсөл ажээ.




3. Canal city- Яньзөү хиймэл голын хот: Янь Зөү нь дэлхийн хамгийн урт болон эртний хиймэл голтой хот юм. Хиймэл голтой 60 хот нэгдэн Дэлхийн канал хотуудын байгууллагыг үүсгэн байгуулжээ. Дэлхий дээр 50 улсын 520 хиймэл гол байдаг ба үүнийг дагасан 3000 орчим хот байна. “WCCO” олон улсын байгууллага нь 153 гишүүнтэй ба нарийн бичгийн дарга нь 2016 оноос Яньзөү хотод албан ёсоор суух болсон.


4. Алдарт Ян Ли Групп

Ян Ли группийг 1966 онд үүсгэн байгуулсан. Хятад дахь багаж хэрэгсэл үйлдвэрлэх томоохон аж үйлдвэрийн нэг юм. Ян Ли групп нь таван хэлтэстэй: Хүнд даацын машин хэрэгсэл, Ян Ли компьютержсэн тоон хяналтын машин, Ян Ли гидравлик машин гэх мэт. Уг үйлдвэрийн байгууламж нь нийт1.1 сая м2 талбайтай. 600000 м2 талбай бүхий гурван үйлдвэрлэлийн баазтай, 2000 гаруй багц дунд болон дээд зэргийн боловсруулалт, туршилтын тоног төхөөрөмжтэй. Тус групп Герман болон Вьетнам  улсад өөрийн оффистой, мөн Европ болон Азийн орнуудад 20 гаруй албан ёсны борлуулалтын цэгтэй аж .





IV.  Наньтун хоттой танилцах аялал.

1. Наньтун музей: Алдарт хүмүүжүүлэгч Жан Жиан 1905 онд тус музейг байгуулжээ. Энэ нь Хятадын хамгийн анхны олон нийтэд зориулсан музей юм. 1988 онд Төрийн зөвлөлөөс Наньтун музейг үндэсний соёлын өвийг хамгаалах газрын жагсаалтад оруулсан. 2007 онд улсын 4А аяллын зэрэглэлийн бүс болгож, жилийн дараа нь улсын дээд зэрэглэлийн музей болжээ.



2. Лан Шан байгалийн цогцолбор газар: Энэхүү цогцолбор газарт Лан Шан, Лун Шан, Жиан Шан, Хуани, Маан зэрэг 5 уул багтдаг ба нийт талбайн хэмжээ 17 км2, үүний 6.57 км2 нь ой модоор хүрээлэгдсэн байна. Хуани  уулын баруун талын ихэнх хэсэг нь Лууны сарвуун чулуу буюу урт, хар хүрэн чулуутай ба лууны сарваагаар самардсан мэт 3 хэсэг усаар хүрээлэгдсэн байгалийн өвөрмөц тогтогцтой юм.






3. Шанхай болон Наньтунг холбосон Хөх мөрний гүүр: Энэхүү гүүр нь, дэлхийн хамгийн анхны төмөр зам, авто зам 2-ыг зэрэг байршуулснаараа онцлог бөгөөд 2020 онд ашиглалтад орно. Гүүрийн нийт урт 11км юм байна.






4. Хаохэ үзэсгэлэнт газар: Улсын болон орон нутгийн хамгаалалтад орсон 30 гаруй үнэт зүйл бүхий уг газар нь Нантон мужийн Чунчуан дүүрэгт байрладаг. Энэ бол голоор хүрээлэгдсэн хот юм. Улсын 5А аяллын зэрэглэлийн бүс нутаг шөнийн хотын үзэмжийг харуулах аяллаараа алдартай.




VI. Наньтун хоттой танилцах аялал.

1. NACKS: COSCO shipping групп болон Японы KHI-ийн хамтарсан компани юм. NACKS нь төрөл бүрийн 150 000-300 000 хүнд даацын ачаа болох тосны сав, чингэлэг, том оврын автомашин тээвэрлэгч, шатахуун тээвэрлэх хөлөг онгоц тээвэрлэх, олон төрлийн хөлөг онгоц үйлдвэрлэдэг. Усан онгоц үйлдвэрлэлийн салбарын хэд хэдэн дээд амжилтыг тогтоожээ. Гангийн хэрэглээ, эдийн засаг болон техникийн индексээр олон жил улсдаа тэргүүлж байна. Мөн салбарын олон шагналыг хүртэж байжээ.






2. Нан Тун хотын цэнхэр эрээн даавууны музей: Энэхүү музей нь хотын захиргааны дэмжлэгээр БНХАУ-ын дүрслэх урлагийн мастер Ү Юаньшины санаачилгаар 1996 онд байгуулагдсан. Хятадын хамгийн анхны мэргэжлийн судалгааны институт,  үзэсгэлэн, өв уламжлал болон соёлын өвийг хамгаалах зэрэг олон үйл ажиллагаатай музей юм. Мин болон Чин гүрний үеийн 30 000 гаруй соёлын биет бус өвтэй. Тус хүрээлэнгийн судлаачид Хятадын эрээн давууны номыг хэвлүүлсэн. Уг музей нь Цинхуа их сургуулийн дүрслэх урлагийн сургууль, Хятадын дүрслэх урлагийн төв сургууль, Сү зөү болон Наньтун гэх мэт их, дээд сургуулиудын судалгааны бааз болдог.








Ташрамд дурдахад, уг хээгээр урласан хувцсаар БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Ли Юань гангардаг.
                                                                                                                                                                                    С.Мөнх-Оргил

Холбоотой мэдээ