ОХУ, Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-12-04 08:07:22

МОСКВА. /TASS/. ОХУ болон Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай гэрээ байгууллаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслол хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын хооронд хийсэн хэлэлцээний дараа болжээ. 


Түүнчлэн ОХУ-ын Тээврийн яам, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны хооронд Монголын иргэдийг төмөр замын мэргэжлээр сургах хэлэлцээр байгуулсан байна. Мөн ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яам Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


“Оросын экспортын төв”, Монголын Худалдаа хөгжлийн банк хооронд Орос-Монголын худалдааг дэмжих чиглэлээр гэрээ байгуулсан бол "Зарубежгеология" хувьцаат нийгэмлэг болон “Эрдэнэт үйлдвэр” геологи-геофизик, инженер-геологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар болж байна.  


Түүнчлэн "УЗТМ-КАРТЭКС" хязгаарлагдмал хариуцлагатай удирдлагын компани "Эрдэнэс-Монгол" ХХК-тай стратегийн түншлэлийн санамж бичиг, “Оросын арьс шир” ХК Монголын “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-тай арьс ширэн түүхий эдийг худалдах, нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Холбоотой мэдээ