Архив, албан хэргийн ажилтнуудад мэндчилгээ дэвшүүллээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-06 13:49:51

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ЗДТГ-ын архив, бичиг хэргийн албанд Алтангадас одонтой, хөдөлмөрч гурван эмэгтэй ажиллаж байна.

Пүрэвдоржийн Долгор, Жанчивын Дархижав, Банзрагчийн Чулуунцэцэг нар 36-аас дээш жил энэ албыг тасралтгүй, нэр төртэй гүйцэтгэж яваа юм.

Тэд 30 гаруй жил төрийн захиргааны байгууллагад ажиллаж буй мэргэшсэн ажилтнууд гэдгийг хамт олон нь андахгүй аж.

Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хэлснээр “Амьдрал ус мэт урсан өнгөрнө, Архив уул мэт сүндэрлэн үлдэнэ” гэсэнчлэн төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг зохих заавар, хууль журмын дагуу гүйцэтгэж, урсах цагтай зэрэгцэн уул мэт сүндэрлүүлж яваа юм тэд.

Аймгийн ЗДТГ-ын архив, албан хэргийн ажилтнуудын зүгээс салбарын нийт хүмүүст Монгол Улсад орчин цагийн архив үүсэн байгуулагдсаны түүхт 92 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт  хүслээ.

Холбоотой мэдээ