Аймгийн 2020 оны төсвийн орлогыг 65,0 тэрбум төгрөгөөр батлав

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-12-06 11:52:15

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ аймгийн 2020 оны төсвийн төслийг хэлэлцэн хуулийн хугацаа дуусахаас хоёр цагийн өмнө баталлаа.  Монгол Улсын төсвийн тухай хуульд зааснаар аймгийн ИТХ тухайн шатны төсвийн төслийг хэлэлцэн 12 дугаар сарын 05-ны дотор батлахаар заасан юм.

          Тус аймгийн 2020 оны төсвийн орлогыг 65,0 тэрбум төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 65,0 тэрбум төгрөг байхаар баталлаа. Ирэх жилийн аймгийн төсөв 2019 оны төсвийн орлого, зарлагын хэмжээнээс 7,6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

          Мөн аймгийн ИТХ-ын ээлжит  хуралдаан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны ажлын тайлангийн тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2020 оны зорилтын тухай, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, хүн амын орлогын албан татварын хэмжээг тогтоох тухай, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд эрх шилжүүлэх тухай, аймгийг хөгжүүлэх хэтийн зорилт боловсруулах тухай асуудал хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Холбоотой мэдээ