Улсын тусгай хамгаалалттай газар 149 өрхийн мал оторлож байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-12-06 12:38:40

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн улсын тусгай хамгаалалттай бүс нутагт Чулуут, Булган, Цэнхэр, Хангай сумын 149 өрхийн 33.1 мянган толгой мал өвөлжиж байна.

Хангай, Тариат, Өлзийт,  Жаргалант, Цэнхэр, Цэцэрлэг, Өндөр-Улаан, Төвшрүүлэх сумын 381 өрхийн 112.6 мянган толгой мал өөрийн аймгийн бусад сумын нутагт отроор харин Цэцэрлэг, Өлзийт, Хайрхан, Хотонт сумаас 48 өрхийн 24.0 мянган толгой мал Баянхонгор, Хөвсгөл, Булган, Дорнод  аймгийн нутагт оторлож байна.

Архангай аймагт 44541 толгой том мал зүй бусаар хорогдсон нь нийт малын 0.8 хувь нь байна. 

Холбоотой мэдээ