Б.Махбалыг өнөөдөр шүүнэ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-06 11:25:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болно. 


Энэхүү Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал он гарсаар таван удаа хойшилж, тавдугаар сарын 17-нд болсон Шүүх хурлаар, хэргийг нэмж мөрдөх шаардлагатай гэж үзэн прокурорт буцаасан байна. НПГ-аас хэргийг нэмж мөрдсөнийг дахин шүүхэд шилжүүлснээр шүүх хурлын дээрх тов гарчээ. 


Хэргийг тодруулбал, Ноднин наймдугаар сарын 9-ний 21.45 цагийн үед “ЗТХЯ-ны үүдний дэргэдэх хөшөөний хажууд амиа алдсан хүн байна” гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж шалгахад ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ дотоод аудитын газрын дарга 38 настай Л.Гомбосүрэн амиа алдсан байв. Түүний амь насанд халдсан хэрэгт тус яамны газрын дарга 48 настай Б.Махбалыг холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулсан. Прокурорын байгууллага эл хэргийг хянаад, оны өмнөхөн шүүхэд шилжүүлжээ.

Холбоотой мэдээ