Сагсанбөмбөгийн шигшээ баг өмнөд хөршийг зорив

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-12-06 12:40:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Аннин хотноо зохион байгуулах олон улсын сагсанбөмбөгийн B-One лигт Монгол Улсын шигшээ баг оролцохоор өнөөдөр /2019.12.06/ өмнөд хөршийг зорив.


Тус тэмцээнд Тайланд, Энэтхэг, Япон, Хятад, Өмнөд Солонгос, Филиппин, Монгол зэрэг улсын баг оролцоно. Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд: О.Энхбаатар, Т.Санчир, Э.Дорж-Арилд, Ц.Отгонжаргал, С.Эрдэнэдалай, Б.Дархантөгс, Б.Батзолбоо, А.Гансүх, О.Доржзовд, М.Өлзий-Орших, Х.Мөнхтөр, Маркус Хэйммондс нар багтжээ.

Маркус Хэйммондын хувьд, тус тэмцээний дүрмээр баг болгонд нэг гадаад тоглогч тоглуулахыг зөвшөөрч байгаа учир энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд багтсан байна. Багийн дасгалжуулагчаар Ш.Азжаргал, А.Алтан-Очир нар ажиллана.


Монгол Улсын шигшээ багийн тухайд 2018 онд Индонезийн Жакарта хотноо болсон Азийн 18 дугаар наадмаас хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байсан юм.

Холбоотой мэдээ