200 тоннын багтаажтай хүнсний ногооны зоорийг ашиглалтад орууллаа

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-12-06 14:50:36

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 200 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорийг ашиглалтад орууллаа. 

2019 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгож хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийж байна. Үүний нэг нь аймгийн төв Даланзадгад суманд 200 тонн багтаамж бүхий хүнсний ногооны механикжсан зоорийг байгуулж албан ёсоор ашиглалтад орууллаа.

Тус бүтээн байгуулалтыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын  499 сая  төгрөгийн өртгөөр байгуулсан байна. Хүнсний ногоог хадгалах зоорьтой болсноор Өмнөговьчууд говийнхоо шимт хөрсөнд тариалсан хүнсний ногоог 4 улирлын турш хүнсэндээ хэрэглэх боломжтой болно. Мөн тариаланчид өвөл, хавартаа ургац ногоогоо баталгаатай газар хадгалж зарж борлуулах сайхан боломж бүрдэж байгаа юм. Тус аймгийн ХХААГ-ын дарга Т.Батжаргал хэлэхдээ "Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ нь харилцан адилгүй өөр өөр хэмд хадгалах ёстой байдаг. Иймд энэхүү зоорь нь 2-3 тасалгаа хөргүүртэй байгаа. Өмнөговийн тариаланчид хурааж авсан ногоогоо хадгалуулж, иргэд өөрийнхөө хөрсөнд ургасан ногоог хүнсэндээ хэрэглэх боломж бүрдэж байгаа юм. 

Холбоотой мэдээ