Эсэргүүцлийн үеэр 1000 гаруй хүн амиа алджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-06 14:22:35

ТОКИО. /NHK/. Засгийн газар өнгөрсөн сард шатахууны үнийг нэмэгдүүлсний дараа Иранд өрнөж эхэлсэн жагсаал цуглааны үеэр амиа алдсан хүний тоо 1000 давж магадгүй байна хэмээн АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч мэдэгджээ.


Ираны Хувьсгалт гвард жагсагчид руу гал нээж байгааг харуулсан дүрс бичлэг Засгийн газарт бий хэмээн Ираны асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Брайан Хук өнгөрсөн пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. 


“Энэ хэргийн улмаас 100 орчим хүн амиа алдсан бол Ираны нийслэл Техран хотын ойролцоо хэдэн зуун хүн амиа алдсан. Эсэргүүцлийн жагсаал цуглаан эхэлснээс хойш амиа алдсан хүний тоо 1000 гаруйд хүрч болзошгүй байна. Ираны ард түмнийг дэмжиж, хүний амийг хөнөөсөн хэрэгт хариуцлага хүлээх ёстой хүмүүст шийтгэл оногдуулах цаг нь болсон” хэмээн тэрбээр ярьжээ. 

Холбоотой мэдээ