Хэнтий аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг “хангалттай сайн” гэж дүгнэлээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-12-06 16:32:14

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан болж, аймгийн Засаг даргын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг төлөөлөгчид "хангалттай сайн" гэж дүгнэв.


Тодруулбал, аймаг орон нутагт, сумдад өрнөж байгаа бүтээн байгуулалт, боловсрол, нийгэм - эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт авч хэрэгжүүлж буй бодлогыг тэд онцгойлон сайшаалаа.


Тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь найман бүлэг, 176 зорилт, 358 заалт бүхий хөтөлбөр бөгөөд тэрбээр хөтөлбөрт дурдагдсан нийт ажлынхаа 90 гаруй хувийг гурван жилийн хугацаанд гүйцэтгэжээ. Төлөөлөгчдөд үйл ажиллагааны тайлангаа 2017-2019 оны ажлаа эмхэтгэсэн сэтгүүл, зурагт самбар бүхий мэдээллийн хуудсаар тайлагнасан байна. 


Мөн ИТХ-аар үндсэн есөн асуудал хэлэлцэн баталжээ. Тухайлбал, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилт, Боловсролын салбарын төсөв, 2020 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт, Чингис хотын ерөнхий төлөвлөлт, аймгийн 2020 оны төсөв зэрэг чухал асуудлуудыг хэлэлцсэн байна.


Холбоотой мэдээ