Өлзийт тосгоны тариаланчид ойн баяраа тэмдэглэлээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-12-09 09:03:27

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд Өлзийтийн тариаланчид баяраа тэмдэглэв. Уг ойд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат нар урилгаар оролцлоо.

Өдгөө үүсэн байгуулагдаад 42 дахь жилтэйгээ золгож буй Өлзийт тосгон атар газрыг эзэмшсэн тухайн үеийн улсын шилдэг сум байжээ. Тус сумын нэгдлийн даргаар УИХ-ын дарга Г.Занданшатарын аав Гомбожав томилогдон ажиллаж байсан гэнэ. Тэрээр Өлзийт сумын Чандганы САА-г улсын шилдэг САА-н хэмжээнд ажиллуулж, Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулж байсан аж.

Ойн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар болон аймгийн удирдлагууд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Д.Гансүрэн, Ц.Цэдэн, Н.Цэрэндулам нарыг, Алтан гадас одонгоор С.Дамдинсүрэн, Ж.Өмер, Г.Буянтогтох, Б.Лхагваа нарыг, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн тэргүүний ажилтнаар нэр бүхий 11 хүн, Яамны жуух бичгээр нэг хүн шагнуулсныг гардуулан өглөө.

Мөн Чингис хотын хүндэт тэмдгээр Ө.Төгссайхан, Г.Энхболд, Г.Дампил нар, Хэрлэн сумын Засаг даргын хүндэт өргөмжлөл Ц.Ноосон, С.Изель нар, Хэрлэн сумын ИТХ-ын хүндэт өргөмжлөл Д.Гансүрэн, Д.Ганбаатар нар хүртсэнийг гардууллаа.



Холбоотой мэдээ