“Малчин энержи” ХХК ухаалаг баттерейг эх орондоо үйлдвэрлэж эхэллээ

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-12-06 17:13:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Литиум, ухаалаг баттерейг эх орондоо хийх үйлдвэрийг “Малчин энержи” ХХК нээлээ.

Тус үйлдвэр нь хоногт 500 ширхэг смарт баттерей үйлдвэрлэх хүчинтэй чадалтай бөгөөд шинэ баттерейн хувьд нараар ажиллах панельтай, хүчдэл нь хуучнаасаа буруугүй үзүүлэлттэй, урт хугацаанд буюу 10-ээс дээш жил, тасралтгүй ажиллах, байгальд ээлтэй баттерейг үйлдвэрлэн гаргаж байна. Ингэснээр малчдын хэрэглэж буй 800 гаруй мянган хар тугалган, хуучин баттерейг халж байна.

“Малчин энержи” ХХК хуучин баттерейг эргүүлэн татаж байна. Ингэснээр малчны хот, малын бэлчээр, байгаль орчныг бохирдуулах эрсдлийг бууруулж байгаа аж. Шинэ баттерейн хувьд ухаалаг гэдэг нь өөр дээрээ жижиг чиптэй, түүгээрээ баттерейн бүх үзүүлэлтийг хадгалж харуулж, удирдан хянах боломжтой системтэй юм байна.


Үйлдвэрийн нээлтэд “Малчин энержи” ХХК-тай хамтран ажиллагч, БНХАУ-ын Төрийн соёрхолт, инженер Ян Бин оролцлоо. Тэрээр өөрийн оронд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр салхин сэнсийг үүсгэн байгуулсан, туршлагатай нэгэн юм байна.

“Малчин” шинэ баттерей малчдын гар дээр хэдийнэ нийлүүлэгдэн очоод байна.


Б.Болд

Холбоотой мэдээ