“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ

Дэлхийд | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-07 09:22:41

МОСКВА. /РИА Новости/. “Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хагас сая гаруй хүн оролцсон хэмээн тус жагсаалыг зохион байгуулагч экологийн бүлгүүдийн холбоо мэдэгджээ. Харин Испанийн цагдаа нар мэдэгдэхдээ жагсаал цуглаанд 15 мянган хүн оролцсон гэжээ.


“COP25” уур амьсгалын асуудлаарх олон улсын бага хурал болж байгаатай холбоотойгоор Мадрид хотод “Уур амьсгалын төлөөх жагсаал” болсон байна. Энэ жагсаал цуглаанд Шведийн залуу идэвхтэн Грета Тунбергээс гадна “Greenpeace”, “Уур амьсгалын төлөөх эвсэл”, “Уур амьсгалын төлөөх бослого 2020”, Ирээдүйн төлөөх баасан гараг” байгууллагын төлөөлөгчид оролцсон байна. 

Холбоотой мэдээ