“Шилдэг шатарчин сум” тэмцээнд Мөст сумын баг түрүүллээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-07 16:06:21

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Шилдэг шатарчин сум” шатрын багийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болов.

Энэхүү тэмцээнд Ховд аймгийн хөдөөгийн 16 сум тус бүрээс 18-аас дээш насны 10 хүний бүрэлдэхүүнтэй нэг баг буюу нийт 16 багийн 160 шатарчин оролцсон юм.

Тэд Дэлхийн болон Монголын Шатрын холбооны дүрмийн дагуу швейцар системээр нэгэн зэрэг долоон өрөг тоглох зарчмаар шилдгүүдээ тодрууллаа.

Тэргүүн байрт Мөст сум, дэд байрт Манхан сум, гуравдугаар байрт Алтай сумын баг тус тус шалгарлаа. 

Шатрын багийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн нь орон нутагтаа шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, улмаар шатарчдын ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцлов.

Тэмцээнийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилга дор Ховд аймгийн Шатрын холбооноос зохион байгуулсан аж.  

 

Холбоотой мэдээ