Б.Чимид агсны нэрэмжит шилдэг илтгэлийн уралдаан зарлажээ

Монголын мэдээ | Хууль
192@montsame.mn
2019-12-07 16:43:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хуульчдын холбооны зөвлөл өнөөдөр хуралдаж байна.

Зөвлөлийн хурлаар Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг итгэлийн уралдаан зарласан тухай мэдээллээ.


Уралдаан нь Үндсэн хуулийн эрх зүйн салбар дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, хуульчдын эрдэм шинжилгээний ажлыг урамшуулж, тэдний бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой юм байна.


Уралдааныг “Чимид сан”, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Удирдлагын академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, Германы улсын “Ханнс-Зайдел”-ийн сан, “Эрх зүйт ёс” сан, хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан “Легалдата” ХХК хамтран зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ