Монгол, Словакийн Гадаад харилцааны яам хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-09 08:46:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо болж буй ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр ГХ-ны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Словак Улсын Гадаад болон Европын хэргийн сайд М.Лайчактай уулзаж, “Хамтын ажиллагааны тухай” Монгол Улсын ГХЯ, Бүгд Найрамдах Словак Улсын Гадаад болон Европын хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.


Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар талууд ярилцаж, 2020 оны эхний хагаст зөвлөлдөх уулзалт, бизнес форум зохион байгуулах чиглэлээр ажиллахаар тохиролцов.


Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж их байгааг сайд М.Лайчак  онцолж, Улаанбаатарт ЭСЯ-аа ойрын хугацаанд нээх эрмэлзэлтэй байдгаа илэрхийлжээ.


Холбоотой мэдээ