Киргизийн Гадаад хэргийн сайдыг Монголд айлчлахыг урив

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-09 10:46:33
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо болж буй ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Чингиз Айдарбековтой уулзлаа.


Талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, Засгийн газар хоорондын комиссын хурал, өндөр түвшний айлчлалыг ирэх 2020 онд хэрэгжүүлэхээр тохиролцов.


Мөн Улаанбаатар хотноо тус улсын дипломат төлөөлөгчийн газрыг нээх, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатарт 2020 онд хийх талаар ярилцаж, Киргизийн Гадаад хэргийн сайдыг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урив.

Холбоотой мэдээ