Солонгосын хойгийн дээгүүр ажиглалтын нислэг үйлджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-09 14:39:42

СӨҮЛ. /Yonhap/. АНУ-ын Агаарын цэргийн хүчний “Boeing RC-135W” тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр ажиглалтын нислэг үйлджээ. БНАСАУ-ын Зэвсэгт хүчний үйл ажиллагааны тухай мэдээлэл цуглуулах зорилгоор АНУ ийнхүү ажиглалтын нислэг үйлдсэн байж болзошгүй байна.


БНАСАУ Сохэ талбайд тив алгасагч баллистик пуужинд зориулагдсан хатуу түлшээр ажилладаг хөдөлгүүр туршсан тухай мэдээлж байгаа энэ үед АНУ ажиглалтын нислэг үйлджээ.


АНУ-ын Агаарын цэргийн хүчин сүүлийн долоо хоногуудад Солонгосын хойг дахь үйл ажиллагаагаа ихээхэн идэвхжүүлээд байгаа юм. Энэ хугацаанд АНУ мөн “U-2S, EP-3C”, “RC-135V” зэрэг тагнуулын нисэх онгоцуудаар ажиглалтын нислэг үйлдсэн байна. 

Холбоотой мэдээ