37 аж ахуйн нэгжид тохирлын гэрчилгээ олгожээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-12-10 20:08:43

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн хамт олон өнгөрсөн долоо хоногт баталгаажуулалтын ажлаар Малчин, Хяргас, Цагаанхайрхан, Тэс гэх мэт зүүн талын найман сум руу яваад иржээ. Тэд томилолтын хугацаанд 87 аж ахуйн нэгжид хүрч ажиллан, ШТС-ын 56 хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, бензин шатахуун хэмжих хэрэгслүүд стандартын дагуу ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж, тоолуурын заалтыг баталгаажуулсан байна. 

Мөн 37 аж ахуйн нэгжид тохирлын гэрчилгээ олгосноос гадна жижиглэн худалдааны газруудад MNS 5021-1:2019" стандарт болон Хэмжил зүйн тухай хуулиар мэдээлэл өгчээ. Энэ талаараа тус хэлтсийн хамт олон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгсөн юм.

Холбоотой мэдээ