Гучин дөрвөн настай Санна Марин дэлхийн хамгийн залуу ерөнхий сайд болжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-10 15:19:27

МОСКВА. /TRT/. Финландын Ерөнхий сайд асан Антти Ринне албан тушаалаасаа огцорсны дараа 34 настай Санна Марин хэмээх эмэгтэй тус улсын шинэ ерөнхий сайдаар сонгогдож, дэлхийн хамгийн залуу ерөнхий сайд болжээ. Түүнчлэн тэрбээр Финландын улс төрийн түүхэнд гурав дахь эмэгтэй ерөнхий сайд болсон байна. 


Эвсэлд багтдаг таван намын хамгийн том Социал демократ намыг удирдаж байсан Санна Марин энэ долоо хоногоос үүрэгт ажилдаа орох аж. Бусад эвслийн намуудын удирдагчид мөн эмэгтэйчүүд аж.


Финландын Ерөнхий сайд асан Антти Ринне өнгөрсөн долоо хоногийн эхээр огцрох тухайгаа мэдэгдсэн юм. Түүнийг ажил хаялт зарласан шуудангийн ажилтнуудын шаардлагыг үл тоомсорлож, нөхцөл байдлыг хянах чадваргүй байсан хэмээн буруутгажээ.  


 “Дахин итгэл олж авахын тулд бид ихээхэн хүчин чармайлт тавих хэрэгтэй байна” хэмээн Финландын шинэ Ерөнхий сайд Санна Марин сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ