Хятадад гахайн махны үнэ нэг жилийн дотор 110 хувиар өсөв

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2019-12-11 10:32:37

Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 11-р сард Хятадын хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 4.5 хувиар өсөж, сүүлийн найман жилийн дээд түвшинд хүрчээ.

Хятадын Үндэсний статистикийн газрын вэб сайтад нийтэлсэн мэдээллээс харахад, хот суурин газрын хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар, хөдөө орон нутгийнх 5.5 хувиар, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 19.1 хувиар тус тус өссөн байна. Энэ нь 2012 оны 1-р сараас хойших хамгийн өндөр өсөлт юм.

Мөн хүнсний бус бараа бүтээгдэхүүний үнэ 1 хувиар, хэрэглээний барааны үнэ 6.5 хувиар, үйлчилгээний салбарын үнэ 1.2 хувиар тус тус өсжээ. Энэ оны эхний 11 сарын хувьд сарын дундаж өсөлт өмнөх оноос 2.8 хувиар өндөр байжээ.

Харин өнгөрсөн 11-р сарыг өмнөх сарынхтай нь харьцуулбал хэрэглээний үнэ 0.4 хувиар өссөн байна. Үүнээс, хот суурин газрын хэрэглээний үнэ 0.3 хувиар, хөдөө орон нутгийнх 0.5 хувиар, хүнсний барааны үнэ 1.8 хувиар, хэрэглээний барааны үнэ 0.8 хувиар тус тус өсжээ.

Үнийн өсөлтийг барааны нэр төрлөөр авч үзвэл, хүнсний бүтээгдэхүүн, архи, тамхины үнэ өмнөх оны мөн үеэс 13.9 хувиар, махны үнэ 74.5 хувиар нэмэгджээ. Үүнээс хамгийн ихээр үнэ өссөн бүтээгдэхүүн нь гахайн мах бөгөөд өмнөх оны мөн үеэс 110.2 хувиар үнэ нь нэмэгдсэн байна.

 

Холбоотой мэдээ