"ХҮ" хамтлагийн менежерүүдэд "Чингис хаан" одон гардууллаа

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-12-10 17:53:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ сарын 9-ний ѳдѳр АНУ-ын Сан Франциско хот дахь Ерѳнхий консулын газар ‘‘Монгол Улсын Тѳрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан’’ одонг хүртсэн ‘‘Хү хамтлагийн менежер Ц.Надмидтулга, Брэндон Фрайзен нарт Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны ѳдрийн 214 дүгээр зарлигийн уншиж танилцуулан, энгэрийн тэмдгийг зүүж ѳглѳѳ. 

Сайд Ё.Баатарбилэг  "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жилийн "Чингис хаан" одонг улс орныхоо нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой дүр төрхийг бий болгосон "The Hu" хамтлаг хүртсэнд баяртай байна" гээд Монголынхоо нэрийг даян дэлхийд дуурьсгаж яваад нь талархал илэрхийлж, амжилт хүслээ.


Холбоотой мэдээ