Үсчин гоо сайханчдын ур чадварын уралдаан боллоо

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-12-11 10:06:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн үсчин, гоо сайханчдын дунд аймгийн аварга шалгаруулах ур чадварын уралдаан зохион байгууллаа. 
Тэмцээнд МСҮТ-ийн сурагчид болон үсчин, гоо сайханчид оролцож, есөн төрлөөр шилдгүүдээ шалгаруулсан байна.
Оролцогчид "Уран сэтгэмж" нүүр будалт, "Эмэгтэй урт үсний үдшийн гоёлын самналт", Эрэгтэй сонгомол засалт, хэлбэржүүлэлт, "Эрэгтэй зураглалтай засалт, Гелин хумсны зураглал, Эмэгтэй урт үсний сүлжээс, Эрэгтэй үсний цогц засалтын төрлүүдэд мэргэжлийн түвшинд  өрсөлдсөн бол оюутнуудын дунд Эрэгтэй зураглалтай засалт, Эмэгтэй салон тайралт тэмцээн тус тус болжээ.
Үс засалт, гоо сайхны дээрх төрлүүдэд Гэгээ, Төгс гоо,  Best,  Соёмбо, Амирлин, UGJ салоны салбар, Сондор, Эрхсаран салоны салбарын үсчин гоо сайханчид амжилттай оролцсон байна. 
Тус тэмцээнд мэргэжлийн үсчин, гоо сайханчидтай хамт МСҮТ-ийн оюутнууд оролцсоноор шинээр мэргэжилтнээр бэлтгэгдэж байгаа оюутнуудын мэдлэг ур чадварыг сайжруулахад нөлөөлсөн ач холбогдолтой тэмцээн болжээ. 

Холбоотой мэдээ