Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар хамгийн бохирдолтой байна

Монголын мэдээ | Байгаль орчин
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-11 09:46:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 9:30 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 119-235 байгаагаас Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар хамгийн бохирдолтой байна. Харин Амгалан, Баруун 4 зам, 100 айл, Ургах наранд агаар хэвийн буюу чанарын индекс 57-88, Мишээл экспо, Монгол газарт агаар цэвэр гарчээ.


Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.

Холбоотой мэдээ