Саудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-11 13:00:10

ЛОНДОН. /Reuters/. АНУ-ын Флорида дахь Тэнгисийн цэргийн хүчний агаарын баазад Саудын Арабын иргэн гал нээсний улмаас гурван хүн амиа алдсан хэрэг гарсны дараа АНУ-ын Батлан хамгаалах яам Саудын Арабын оюутнуудын үйл ажиллагааны сургалтыг түр хугацаанд зогсоохыг үүрэг болгожээ.


Саудын Арабын 300 оюутны зуны сургалтыг түр хугацаагаар зогсоохоор болсон тухай өмнө нь “CNN” телевиз мэдээлсэн юм. Түүнчлэн Флорида муж улс дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Пенсакола, Уайтинг, Мэйпорт агаарын баазуудад нислэг хийхийг түр хугацаагаар хориглосон тухай шийдвэр өнгөрсөн даваа гарагт хүчин төгөлдөр болсон хэмээн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний дэслэгч Андриана Женуальди мэдэгдсэн байна.


Цэргийн сургалтанд хамрагдаж буй Саудын Арабын бүх иргэнийг бэлтгэлд оролцохыг хориглож байгаа хэмээн АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мөн мэдэгджээ. 

Холбоотой мэдээ