“Малчин таны төлөө” үйл ажиллагааг хэрэгжүүлэв

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-12-11 16:46:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газраас томилогдсон ажлын хэсэг 12 дугаар сарын 3-8-нд өөрийн аймаг болон Дорноговь, Говьсүмбэр аймгийн нутагт отроор өвөлжиж байгаа малчдад мэдээлэл өгч, тэдний аюулгүй байдлыг хангах зорилгоор “Малчин таны төлөө” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн Дэрэн, Цагаандэлгэр, Өндөршил, Гурвансайхан, Говьсүмбэр аймгийн Баянтал, Сүмбэр, Шивээговь, Хэнтий аймгийн Дархан, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумын нутгаар явж, өөрийн аймгийн болон бусад аймгийн нийт 74 малчин өрхөөр орж, тухайн орон нутгийн ЗДТГ, цагдаагийн байгууллагуудтай уулзсан байна.

Энэ үеэр малчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, отор нүүдэл, бэлчээрийн зохицуулалт, малын вакцин тарилгын талаар мэдээлэл өгч, тэдний эрх зөрчигдсөн тохиолдолд тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар  тохиролцлоо гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ