Анхдагчдын хөшөөнд цэцэг өргөлөө

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-12-11 16:44:23
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот өнөөдөр “Эрдэнэт хотын болон Анхдагч, илгээлтийн эздийн өдөр"-өө тэмдэглэж байна.

Баян-Өндөр, Жаргалант гэсэн хоёр суманд 28 мянга өрхийн 103 мянган хүн амьдарч байна. Нийт хүн амын дийлэнх нь залуучууд ч энэ хотыг бүтээн босгоход гар бие оролцсон анхдагч, илгээлтийн эздэд аймгийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлж баярын цэнгүүн зохион байгуулж шагнаж урамшууллаа.

Мөн анхдагч нарт зориулж босгосон “Анхдагч, илгээлтийн эзэд” болон Орос-Монголын зөвлөлтийн найрамдлыг бэлгэдсэн “Найрамдлын өндөрлөг” хөшөөнд цэцэг өргөлөө.

 

Холбоотой мэдээ