Бэлгийн замын халдварт өвчлөл улсын дунджаас дээгүүр байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-12-11 23:11:50

Сүхбаатар /МОНЦАМЭ/. ХДХВ болон бэлгийн замын үзлэг шинжилгээнд энэ оны эхний 10 сарын байдлаар аймгийн хэмжээнд 16 мянга орчим хүн хамруулжээ. Үүнээс 270 гаруй өвчлөл илрүүлсний дотор тэмбүү 180, заг хүйтэн 50, трихоманиаз 46 байгаа бөгөөд тэмбүү өвчний өвчлөлийн тоо улс, бусад аймгийн дунджаас өндөр байна.

Мөн бэлгийн замын халдварт өвчтэй 54 жирэмсэн эмэгтэй байгаа нь эрүүл саруул үр удам үлдээхэд эрсдэл учруулж байна гэлээ.

Өвчлөгсдийн ихэнх нь архи согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ тохиолдлын бэлгийн хавьталд орох, охид хөвгүүд эрт бэлгийн хавьталд орох, бэлгэвчний хэрэглээ бага, мөн сүүлийн үед иргэд ихээр БНХАУ болон ӨМӨЗО-д ажиллахаар явах болсон зэрэг нь бэлгийн замын өвчлөл буурахгүй, өсөх гол шалтгаан болж байна гэж холбогдох мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

ХДХВ болон тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд жил бүр 10-18 мянган хүнийг тогтмол хамруулдаг байна.

Холбоотой мэдээ