Татварын орлого 1.4 их наядаар өсжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-12-12 12:26:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос мэдээлснээр татварын нийт орлого улсын хэмжээнд, энэ оны эхний 11 сард 8.8 их наяд төгрөг болоод байна.

Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.4 их наяд төгрөгөөр буюу 19 хувиар нэмэгдээд байна. Татварын орлого өсөхөд Орлогын албан татвар 422.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Удаалаад нийгмийн даатгалын орлого 323.1 тэрбумаар, НӨАТ 260 тэрбум төгрөгөөр өсжээ. Бусад татвар, хураамжийн орлого 175 тэрбум төгрөг, Онцгой албан татвар 102.2 тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 101.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Төсвөөр авч үзвэл, тэнцвэржүүлсэн орлого 11 дүгээр сард 842.9 тэрбум төгрөг болоод байна. Энэ нь өмнөх сараас 252 тэрбум төгрөг, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 901.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 132.5 тэрбум төгрөгөөр буураад байна.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.6 хувийг татварын орлого, 8.7 хувийг татварын бус орлого, 8.8 хувийг Ирээдүйн өв сангийн орлого, 0.9 хувийг Тогтворжуулалтын сангийн орлого тус тус эзэлж байна. 

Холбоотой мэдээ