Хүйтний эрч чангарна

Монголын мэдээ | Байгаль орчин
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-12 14:32:01
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоо хоногийн сүүлчээр нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурч, шөнөдөө 34 гардус хүртэл хүйтрэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа.


Өнөөдөр нутгийн төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 15-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, салхи секундэд 2-14 метр хүрч ширүүснэ.


Долоо хоногийн сүүлчээр Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-14 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ